ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Ханын материал орчмын орон сууцны хорооллын доторх хатуу хучилттай авто зам, 0,93 км /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо/

 Тендер шалгаруулалтын дугаар:СХД/А/364/АЗ-03/ ТООТ

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Ханын материал орчмын орон сууцны хорооллын доторх хатуу хучилттай авто зам, 0,93 км /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо/ СХД/А/364/АЗ-03/ тоот ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

·        2015, 2016, 2017 онуудад авто зам засвар болон хатуу хучилттай авто зам барьсан туршлагатай байна.

·        2015, 2016, 2017 оны аль нэг жилд төсөвт өртгийн  50 хувиас багагүй үнийн дүнтэй хатуу хучилттай авто замын ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байна.

·        2015, 2016, 2017 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь 600 000 000 /зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй байна.

·        Төсөвт өртгийн 30 хувиасбагагүйтүргэн хөрвөх хөрөнгтэй байна.

·        2015, 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

 

Тендерийн хамт 16 608 000 /Арван зургаан сая зургаан зуун найман мянга/төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 11 цаг 30 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 11 дүгээр сарын 19-ны 11 цаг 40 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын
давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот,  Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба

Утас: 7000-0717

Вебсайт: www.tender.gov.mn

Имэйлхаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.