ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                       

 

                                                                        Огноо: 2018.12.10

 

Тендер шалгаруулалтын нэр: ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ “ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА, 150 ОР /СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ, 23 ДУГААР ХОРОО/”

Тендер шалгаруулалтын дугаар:СХД/ЦБ/2018/23ХОРОО                                                                      

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА, 150 ОР /СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ, 23 ДУГААР ХОРОО/ СХД/ЦБ/2018/23ХОРОО” тоот ажлыг нийлүүлэх, суурилуулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерийн хамт 15 000 000 (Арван таван сая) төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг: 2019 оны 01-р сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2019 оны 01-р сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно:

.

Монгол, Улаанбаатар, Сонгинохайрхандүүрэг, 27-р хороо, Агар 4  гудамж Г-н 38 байр

 1  давхар 102 тоот

Утас: 70000717

Вебсайт: www.tender.gov.mn

Имэйлхаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.