ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжих Гэрэлтүүлгийн зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:

·         Сонгинохайрхан дүүргийн 1,2,3,4,6,7,9,21,23,26,30,31-р хороодод баригдах гэрэлтүүлгийн ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлууд болно.

2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлага, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.

 

Үүнд:

·         Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар. Үүнд:

Эрх бүхий байгууллагаас олгосон:

o   Эрчим хүчний яамнаас олгогддог 03.9.3 эсвэл 03.9.4 заалттай байх

·         Туршлагыг нотлох материал /ИТА-ыг гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд гэрээг хуулбар хувиар ирүүлнэ/

·         Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл гэрээ актын хамт ирүүлнэ

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

3.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 02-р сарын 11-ний өдрийн 17 цаг хүртэл доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

 

 

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба

Утас: 7000-0717, 7000-0771