ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                       Огноо: 2019 оны 01 дүгээр сарын 25 

 

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо/

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/БУА/А205-01/

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээний Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо/ СХД/БУА/А205-01/ тоот ажилд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.1 дэх заалтыг үндэслээд тус хуулийн 14-16 дахь заалтыг хангасан эрх бүхий оролцогчийг гэрээ шууд байгуулахаар тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг худалдан авах хүсэлтээ албан ёсоор гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлийг нь 100 000 /нэг зуун мянга/-н төгрөгөөр худалдан авна. Тендерийн баримт бичгийн үнийг СХД Төрийн сан банкны 100200951009  дансанд төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт 15 000 000 (гучин сая) төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

 
Сонирхсон
этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно:

 

 

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба

Холбоо барих утас: Утас: 7000-0717

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.