ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: 92 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭЭВЭР, ГАДНА ФАСАД, ГАДНА ДОТОР БОХИР УСНЫ ШУГАМЫН ЗАСВАР

 

Тендер шалгаруулалтын дугаар:СХД/2019/ӨҮ/01/

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар ньэрх бүхий тендерт оролцогчдоос 92 дугаар цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, гадна дотор бохир усны шугамын засвар СХД/2019/ӨҮ/01/ тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагууэргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

·        2017, 2018 оны аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх

·        2017, 2018 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

·        Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

·        2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

 

Тендерийн хамт 3 050 000 /гурван сая тавин мянга/-н төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn –р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 10 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.