ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

2019 оны 06  дүгээр сарын 24-ны өдөр

 

           Тендер шалгаруулалтын нэр: Бохирын автомашин худалдан авах /Захиалагчийн ажлын алба ОНӨААТҮГ /2 ширхэг/

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/БМ/А/21 тоот

                       

  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Бохирын машин худалдан авах үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн турш хүчинтэй байна.

Тендерт орол

-       Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого 70 000 000 /далан сая/ төгрөг-с багагүй байна.

-       Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

-       Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн эцсийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт 2017 он, 2018 он/

-       Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тухайн гэрээтэй ижил төстэй дор хаяж нэг удаагийн гэрээний үнийн дүн нь 40 000 000 төгрөгөөс багагүй байна.

 

  Тендерийн хамт 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөг, эсхүл түүнтэй\

тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

        Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө Цахим худалдан авах систем ((www.tender.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар 4 дүгээр гудамж Г-38 дугаар байр нэгдүгээр давхар, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба.  Утас: 70000771