ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:  ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ “ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ /СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ, 27 ДУГААР ХОРОО, 3 ДУГААР ГУДАМЖ

 

Тендер шалгаруулалтын дугаар:СХД/ГЗТТ/2019/01

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ “ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ /СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ, 27 ДУГААР ХОРОО, 3 ДУГААР ГУДАМЖ  СХД/ГЗТТ/2019/01 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000(тавин мянга)төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

·         2017, 2018 онуудад тохижилт,  хатуу хучилттай авто зам болон байгалийн чулуун зам хийж байсан  ажлын туршлагатай байх

·         2017, 2018 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй  ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх  

·         2017, 2018 оны борлуулалтын орлого

·        Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.

·        2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

 

Тендерийн хамт 4 000 000 /дөрвөн сая /төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn –р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 20 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717, 7000-0771

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.