1. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 2018 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГ ДҮГНЭХ, ШИЛДЭГ ХЭЛТЭС, БАЙГУУЛЛАГА, АЛБАН ХААГЧ ШАЛГАРУУЛЖ ШАГНАЖ УРАМШУУЛСАН ТУХАЙ

    2018.12.24

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу 2018 онд Төсвийн шууд захирагч Д.Төмөрбаатар нь Засаг даргын Тамгын газрын 6 хэлтэс, цэргийн штабын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан. Хэлтсийн дарга нар  төрийн захиргааны болон тусгай 107 албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан.

 

2018 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн  128 албан тушаалтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлт, хөдөлмөрийн гэрээний тайланг үнэлж дүгнэсэн. Үүнд:

 

А

В

С

D

бүгд

1

Засаг даргын Тамгын газар

21

42

-

-

63

2

Хороодын  зохион байгуулагч

8

19

12

1

40

3

Хороодын нийгмийн ажилтан

13

9

3

-

25

Бүгд дүгнэгдсэн

42

70

15

1

128

 

Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн албан  хаагчдад дараах арга хэмжээг авч  ажиллахаар болсон. Үүнд:

 Зэрэг дэвийн нэмэгдлийг шинээр олгох 15, зэрэг дэвийн шатлал ахиулах 13  албан хаагчдыг  мэргэшүүлэх сургалтанд хамруулж, 19 албан хаагчдын  зэрэг дэвийг  ахиулах, шинээр нэмэгдүүлэх, 112 албан хаагчдад мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн.

Засаг даргын 2018 оны А/589 дүгээр захирамжаар ажил дүгнэж, шилдэг хэлтэс алба, албан хаагч шалгаруулж шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулж ажилласан.

Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороодын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээг 2018 оны 12 сарын 05-20-ны өдрүүдэд зохион байгуулан ажилласан үнэлгээний дагуу 21 төрөлд  шилдэг хэлтэс, албан хаагч нарыг шалгаруулж шагнаж урамшуулахаар Засаг даргын зөвлөлд танилцуулан батлуулж ажилласан.

Үүнд: Засаг даргын тамгын газрын шилдэг хэлтсээр “Санхүү Төрийн Сангийн хэлтэс”, Засаг даргын асуудал эрхэлсэн харьяа тэргүүний хэлтсээр хууль хяналтын байгууллагуудаас “Цагдаагийн 2 дугаар хэлтэс”, дэд бүтэц, нийтийн аж ахуйн чиглэлээр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв”, нийгмийн салбарын чиглэлээр “Эрүүл мэндийн төв”, хороодоос Э.Ууганцэцэг даргатай 26 дугаар хороо, 65 дугаар сургууль, 101 дүгээр цэцэрлэг, 9 дүгээр хорооны “Энх элбэрэл” ӨЭМТ, шилдэг аж ахуй нэгжээр “Их засаг их сургууль”, шилдэг төрийн бус байгууллагаар “Сараанбат” ТББ, төрийн захиргааны албан хаагчаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Туулмаа, 10 дугаар хорооны зохион байгуулагч Б.Мөнхтуяа, Тамгын газрын слесарь Д.Мягмардорж, төрийн тусгай албан хаагчаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч Ч.Нямбаяр, Боловсролын салбарын тэргүүний төрийн үйлчилгээний албан хаагчаар 105 дугаар цэцэрлэгийн багш Б.Должин, Эрүүл мэндийн салбарын тэргүүний төрийн үйлчилгээний албан хаагчаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн эмч З.Наранцэцэг, төрийн нийтлэг үйлчилгээний тэргүүний албан хаагчаар Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний хэлтсийн ОНӨААТҮГазрын ажилтан А.Энхжаргал, шилдэг хэсгийн ахлагчаар 31 дүгээр хорооны хэсгийн ахлагч А.Дашсүрэн, шилдэг тамирчнаар Б.Амартүвшин, сурагчаар З.Аргабилэг нар тус тус шилдгээр тодорсон. Шагналд “Хүндэт өргөмжлөл”, тууз, мөнгөн шагналыг олгосон болно.

Цаашид 2019 онд төрийн жинхэнэ албан хаагчдын дотоод ажил үүргийн хуваарийн дагуу  тусгай ажил үйлчилгээнд  нэмэлт ажил, үйлчилгээ оруулж үр дүнгийн гэрээг нарийвчлан байгуулж,  бодитой дүгнэх  ажлыг зохион байгуулан байгууллага, албан хаагчдын шилдгийг тодруулахдаа илүү өргөн хүрээнд материалыг хүлээн авч шалгаруулан ажиллахаар болсон.

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

2. Та энд дарж үзнэ үү