СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫНТАМГЫН

ГАЗРЫН ХЭЛТЭС, ТАСГИЙН ДАРГА,МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ

 

 

АЛБАН ТУШААЛ

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ

 

 

Тамгын газрын дарга

Дүүргийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд түүний тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэн мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, Засаг даргын өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд эцсийн шатны зөвлөгөө мэдээллээр хангана.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

Засаг дарга, Засаг даргын тамгын газрын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, шууд харъяалан удирдах албан тушаалтнуудыг эцсийн шатны шийдвэр гаргахад бүх талын дэмжлэгээр шуурхай хангаж, Засаг даргын тамгын газрын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

Хүний нөөц, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ахлах мэргэжилтэн

Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын үйл ажиллагааг зохицуулж, хүний нөөцийн удирдлагын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлж, шинжилгээ хийж бодлогын удирдамжаар хангах, төрийн албан хаагчдын мэдлэг ччадварыг дээшлүүлэхсургалтыг зохион байгуулах, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх, авилгын эсрэг үйл ажиллагааг сурталчлах.

 

Засаг даргын тамгын газрын жил улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг нэгтгэх, гүйцэтгэлийг тооцох, мэдээ тайлан гаргах, захиргааны ажлыг мэргэшлийн түвшинд хариуцах, дээд газраас ирүүлсэн тогтоол, шийдвэрийн биелэлтийг тооцож, хэрэгжилтийг хангах.

Нийслэл, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, хяналт шинжилгээ, үнэлгээ    хариуцсан мэргэжилтэн

Нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавраас дүүрэгтэй холбогдох заалтын хэрэгжилтийг хангуулах, дүүргийн нутгийн захиргааны удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулах, үүрэг даалгаврын биелэлтийг цаг хугацаанд нь хүргүүлэх.

Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт хариуцсан мэргэжилтэн

Монгол Улсын хууль, тогтоомж, журмын хүрээнд дүүргийн Засаг даргын тамгын газарт байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулан, биелэлтэнд хяналт тавьж, өргөдөл гомдлын мэдээ тайланг гаргаж, дүүргийн удирдлага, хэлтэс, тасгийг өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд зөвлөгөө мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангана.

Нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн

Дүүргийн нэг цонхны үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд ойр, түргэн шуурхай хүргэж эрхэлсэн ажлын чиглэлээр тайлан мэдээ гарган тайлан мэдээ гарган удирдлагуудыг мэдээ, мэдээллээр хангах.

Хороодын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

Хөгжлийн бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хороодын түвшинд зохион байгуулж үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн, өөрийн ажил үүргийн чиглэлээр удирдлагыг зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллана.

Хороодын шуурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн нийгмийг хөгжүүлэхэд хороодын үйл ажиллагааг мэргэшлийн түвшинд удирдан зохион байгуулж, арга зүйн удирдлагаар ханган, удирдлагыг мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллана.

Мэдээллийн технологи, цахим сан хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Засаг даргын тамгын газарт мэдээллийн технологи ашиглах, нэвтрүүлэх, хэлтэс, тасаг хороодын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгахад цахим засаглалын чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, техник болон дотоод сүлжээний аюулгүй байдлыг ханган ажиллаж, компьютер программ хангамжийн ажлыг мэргэжлийн түвшинд хариуцан ажиллана.

Дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Дүүргийн хэмжээнд мэдээлэл технологи, техник хангамжийн чиглэлээр баримтлах бодлого, шийдвэрт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж Засаг даргын Тамгын газар болон хороодын компьютер, тоног төхөөрөмж болон дотоод сүлжээний ажлыг мэргэжлийн түвшинд харицан ажиллана.

Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн

Монгол Улсын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавин, үр дүнг тооцож, хяналт шинжилгээ үнэлгээ хийж дээд шатны байгууллагад тайлагнах ажлыг гүйцэтгэх.

Үр дүнгийн гэрээ, шагнал хариуцсан мэргэжилтэн

Төрийн дээд одон, медаль болон нийслэл, дүүргийн шагналаар шагнуулахаар ирсэн иргэдээс материалыг хянаж, журмын дагуу бүрдүүлж холбогдох байгууллагад уламжлах, төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж хагас бүтэн жилээр биелэлтийн дүнг нэгтгэх.

Хууль зүйнтасгийн дарга

 

Дүүргийн Засаг дарга, тамгын газрын дарга, хэлтсийн дарга, албан хаагчдыг хууль эрх зүйн зөвлөмжөөр хангаж захиргааны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, итгэмжлэлээр төлөөлөх, эрх зүйн сургалт сурталчилгаа явуулах ажлыг зохион байгуулах, тасгийн алба хаагчдыг мэргэшлийн удирдлагаар хангаж, хэлтсийн даргыг эцсийн шатны зөвлөгөө мэдээллээр хангана.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэд, албан байгууллагуудад хууль, эрх зүйн сургалт сурталчилгаа явуулахад танхимын үйл ажиллагааг хариуцах, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангуулах

Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газрыг шүүх болон бусад хууль хяналтын байгууллагад эрх зүйн хувьд бүрэн төлөөлөх, Засаг дарга болон түүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагын гаргаж буй акт, байгуулж буй гэрээний хууль зүйн үндэслэлийг хянах, Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд эрх зүйн үйлчилгээ үзүүлэх

Архивын тасгийн дарга

Дүүргийн архивыг Архивын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Байгууллагын ажлын үндсэн зааврын дагуу  эрхлэн явуулж, төрийн архивын үйлчилгээг шуурхай болгох замаар Тамгын газрын үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан

Дүүргийн Засаг даргын Тамгын гакрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг заавар, стандартын дагуу явуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үр дүнг тооцон ажиллах

Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны тасгийн дарга

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, айлчлалын болон ёслолын ажиллагааг зохион байгуулах, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ойр, түргэн шуурхай хүргэхэд оршино.

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхүндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг ашиглаж нийтэд сурталчлах, засгийн газар, нийслэл, дүүргийн бодлогод уялдуулан зохион байгуулах.

Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэх, гадаад эх сурвалжаас дүүрэгт хөрөнгө оруулалтыг татах, шинээр гадаад улс орны байгууллагатай харилцаа тогтоох, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, дүүргийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлж, төсөв, санхүү, бүртгэл тооцоотой холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хэлтсийн үйл ажиллагааг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, удирдлагыг цаг үеийн шуурхай мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах

Орлогын эдийн засагч, ахлах мэргэжилтэн

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтийг хангахад судалгаа тооцоо гарган төсвийн төлөвлөлт , гүйцээтгэлд хяналт тавьж дүүргийн удирдлагыг шуурхай мэдээллээр хангана.

Ерөнхий нягтлан бодогч

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтыг хангах, санхүү, бүртгэл тооцоотой холбогдсон Монгол улсын хоблогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах

Бүртгэлийн мэргэжилтэн

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлж, санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, дүүргийн удирдлагыг шуурхай мэдээллээр хангах

 

 

 

Төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлж, санхүү төсөвтэй холбогдсон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн хэрэгжилтийг хангах үндсэн үүргийнхээ хүрээнд төсвийн байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх бүртгэх, түүнд хяналт тавин ажиллах, удирдлагыг шаардлагатай тоон мэдээллээр хангах

Сургалт,тайланмэдээ хариуцсан мэргэжилтэн

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тухайн оны зорилтыг хэрэгжүүлэх, төсөв санхүү, бүртгэл тооцоотой холбогдсон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн төлөвлөгөөг үндэслэн төсвийн гүйцэтгэлийг ханган зохион байгуулах, түүнд хяналт тавих, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах

 

 

 

Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хангахад судалгаа гаргах, өмч хөрөнгийн ашиглалт зарцуулалтанд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, хөрөнгө оруулалтаар болон хандив тусламжаар гүйцэтгэсэн төсөд арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, санхүүжүүлэх, хөрөнгийн бүртгэлд хяналт тавих, удирдлагыг шуурхай мэдээллээр хангах

 

 

 

 

Төсвийн мэргэжилтэн

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд тавигдсан тухайн онуудын зорилтыг хангах, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын чиглэлээр судалгаа тооцоо мэдээлэл санал боловсруулсны үндсэн дээр төсвийн үндэслэлийг сайжруулах, төсвийн зарлагын үр өгөөжийг дээшлүүлэх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлж, санхүү төсөвтэй холбогдсон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх бүртгэх, түүнд хяналт тавин ажиллах, удирдлагыг шаардлагатай тоон мэдээллээр хангах

 

 

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлж, санхүү төсөвтэй холбогдсон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх бүртгэх, түүнд хяналт тавин ажиллах, удирдлагыг шаардлагатай тоон мэдээллээр хангах

 

 

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн/нормативч/

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлж, санхүү төсөвтэй холбогдсон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх бүртгэх, түүнд хяналт тавин ажиллах, удирдлагыг шаардлагатай тоон мэдээллээр хангах

Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга

Хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж гүйцэтгэх, удирдлагыг мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангах

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан  ахлах мэргэжилтэн

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцох, сурталчлах

Орон нутгийн хөгжил,     гүйцэтгэлийн хяналт,  шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийх

Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаад улс, олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад төсөл, хөтөлбөр бичин хандаж төсвийн бус хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх

Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт үндэсний болон дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

Улс, нийслэл, дүүргийн төсвийн эх үүсвэрээр хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцож ажиллах.

Индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтэн

Гэр хороолол, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилга дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн амьдрах орчинг сайжруулах

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Монгол улсын Засгийн газрын бодлого шийдвэр, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спорт, хүүхэд залуучууд эмэгтэйчүүд, төрийн бус байгууллага, боловсролын талаарх хууль, эрх зүйн актууд, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих, хэрэгжилтийг хангах

Эрүүл мэнд, ТББ  хариуцсан ахлах мэргэжилтэн

Монгол улсын хууль тогтоомж, Монгол улсын Засгийн газрын бодлого шийдвэр, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хуулийн хүрээнд хяналт тавих

Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтомжийг хэрэгжүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагуудыг удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт өгөх, хяналт тавьж ажиллах

Соёл урлаг, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн

Соёл урлаг, биеийн тамирын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Монгол улсын Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт соёл урлаг, биеийн тамирын чиглэлээр тусгагдсан асуудлыг салбарын хэмжээнд бүрэн хэрэгжүүлэхажлыг зохион байгуулах, захиргааны удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавьж ажиллах

Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн

Монгол улсын хууль тогтоомж, төр засгийн бодлогь шийдвэийг орон нутагт хэрэгжүүлэх, хоблогдох асуудлаар арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгөх, хяналт үнэлгээ, дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох тайлагнах, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилт, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, дэмжлэг үзүүлэх

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн

Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль, эрх зүйн актууд, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, өөрийн эрхэлсэн ажлын чиглэлээр зөвлөгөө мэдээллээр хангана.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

Дүүргийн тохижилт, нийтийн ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж, гэрэлтүүлэг чимэглэлийн чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлыг нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтын хүрээнд цогц шийдвэрлэж, хэлтсийн үндсэн чиг үүргийн гүйцэтгэлийг хангуулж үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, Тамгын газрын даргыг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд зөвлөгөө, мэдээллээр хангана.

Гэрэлтүүлэг, рекламны байгууламж хариуцсан  ахлах мэргэжилтэн

Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, чимэглэл, гадна зар сурталчилгааны байгууламж эзэмшигч иргэн, ААНБ-ыг арга зүйгээр хангах, зохион байгуулах, нийтийн эзэмшлийн болон гудамж талбай, хорооллын доторхи гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх

СӨХ,орон сууц нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэгч сууц өмчлөгчдийн холбоодын чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж төр засаг, нийслэл дүүргийн бодлогод уялдуулан зохицуулахад оршино.

Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн болон гудамж зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын орчныг бохирдолгүй болгох иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд байгаль орчин, ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр дүүргийн Зааг даргын Тамгын газар болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулж, байгалийн баялагийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Тохижилт хариуцсан мэргэжилтэн

Нийслэл, дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тохижилт бүтээн байгуулалтын талаар дэвшүүлсэн зорилтыг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулан нэгтгэн дүгнэх, удирдлагыг бодит мэдээ мэдээллээр хангаж иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх.

Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэд бүтцийг хөгжүүлэх, чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газар болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, эрчим хүч, усан хангамж, нийтийн тээврийн үйлчилгээг хүн ам, өрхөд хүртээмжтэй болгох, тэднийг ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэн Засгийн газар, нийслэл, дүүргийн бодлогод уялдуулан зохицуулахад оршино

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, хэлтсийн чиг үүрэг бүхий ажлыг зохион байгуулж мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах

Нийтийн хоол хариуцсан ахлах мэргэжилтэн

Монгол улсын хууль, нийслэлийн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэр, дүүргийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлж, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан  мэргэжилтэн

Хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, мал бүхий иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хүргэх, хүн амыг эрүүл хүнсээр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, газар ашиглалтыг сайжруулахад оршино.

Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, хяналт шалгалтыг явуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох хууль тогтоомжийн сургалт, сурталчилгааг зохион байгуулах 

Аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Аялал жуулчлал, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгжид бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангах замаар үйлчилгээний чанар, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилж үйлчилгээний стандартыг мөрдүүлэн ажиллахад оршино.

Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдэд стандартыг мөрдүүлэх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг зээлийн бодлогоор дэмжих, бичил бизнес эрхлэгчдэд бизнесийн тааламжтай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг хадгалах, шинээр нэмэгдүүлэхэд оршино.

Авто засвар, бусад үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх, иргэн аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын хүрээнд төрөөс явуулж буй бодлого, хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж иргэд, байгууллагын үйл ажиллагааг удирдлага, арга зүгээр хангаж ажиллах

Цэргийн штабын дарга

Монгол улсын үндсэн хууль, Батлан хамгаалах хууль тогтомж, төрийн цэргийн бодлогыг орон нутагт зохион байгуулах, Цэргийн штабын үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах цэргийн дайчилгааны даалгаврыг бүрэн хэрэгжүүлэх, Засаг дарга түүний Тамгын газрын даргыг эрхэлсэн ажлын эцсийн шатны зөвлөгөө дэмжлэгээр хангах

Тоо бүртгэлийн офицер

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэл, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг зохион байгуулах, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сангийн баяжилтыг төгөлдөржүүлэх

Төлөвлөлт, сургалтын офицер

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг дүүргийн хэмжээнд сурталчлан хэрэгжүүлэх, цэргийн бэлтгэл сургалт, дүйцүүлэх албыг зохион байгуулах, иргэний хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

Дайчилгааны офицер

Дүүргийн нутаг дэвсгэрт “Дайчилгааны тухай” хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дайчилгааны бэлэн байдал, томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлж, оногдуулан данслалтын чанар байдал, нөхөн хангалтын тооцоо, цэргийн штабын дайчилгааны маш нууц, нууц баримт бичгийн хадгалалт хамгаалалтыг дээшлүүлэх.

Мэдээллийн аюулгүй байдлын офицер

Төрийн нууцын тухай хууль тогтоомж, төрийн нууцыг хамгаалах журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Цэргийн штабын дайчилгааны онц чухал-маш нууц, нууц, илт бичиг хэргийг хөтлөн явуулах, нууцын хадгалалт хамгаалалтыг хариуцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Шуурхай байдлын ахлагч

Монгол улсын хууль, бусад холбогдох журам, заавар дүрмийг хэрэгжүүлж, төрийн нууцын зэрэглэлтэй болон албан хэрэгцээний баримт бичгүүдийг тээвэрлэх, хүргэх, эзэмшиж буй машин, техник, багаж хэрэгслээүр ашигтай, эвдрэл гэмтэлгүй ашиглах, ашиглалт хамгаалалтыг хариуцан зорчигчийн ая тухтай зорчих нөхцөл, аюулгүй байдлыг хангах, даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэхэд байнгын бэлэн байдалд байх, Цэргийн штабыг бэлэн байдлын дээд зэргүүдэд шилжин зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх