МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн)

2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 288

Төрийн албаны тухай хуулийн 10.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

                    Монгол Улсын Ерөнхий сайд                                  С.БАТБОЛД 

                    Монгол Улсын сайд, 

                    Засгийн газрын Хэрэг 

                    эрхлэх газрын дарга                                                  Ч.ХҮРЭЛБААТАР