Байгууллагын зорилтыг биелүүлэхэд хүний авъяас чадварыг үр ашигтай, үр нөлөөтэй ашиглах явдлыг хангасан аливаа байгууллага дахь албан ёсны зохион байгууллалттай үйл ажиллагаа юм.

Хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр:

          Төрийн жинхэнэ албанд нэр дэвшигч болон төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд сонгон шалгаруулж нэр

дэвшүүлэх, томилох, чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, дэвшүүлэх , үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүн , мэргэшлийн түвшинг үнэлэх, зэрэг дэв олгох, сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг  хангах зэрэг  хүний нөөцөд холбогдох асуудлаар гаргасан эрх зүйн  актууд хамаарна.    

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

·         Хүний нөөцийг зөв зохистой бүрдүүлэх

·         Төрийн  албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах үйл ажиллагаанд мэргэшлийн   зөвлөгөө өгөх

·         Ажилтнуудын үр дүнгийн гэрээг нэгтгэж, үр дүнгийн гэрээний биелэлтийг   дүгнүүлэх

·         Төрийн албан хаагчийн сургалт/мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэргэшсан албан хаагчаар бэхжүүлэх/, нийгмийн асуудлыг /ажиллах нөхцөл ,нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр гарган ажиллах /үе шаттайгаар шийдвэрлүүлэх

·         Албан хаагчдын цалин, урамшууллыг тогтоох, зэрэг дэв олгуулах, тангараг өргүүлэх, шагнуулах, хариуцлага тооцох санал боловсруулах мэргэшлийн зөвлөгөө өгөх арга зүйн дэмжлэг үзүүлэх

·         Төрийн  захиргааны албан хаагчын хувийн хэргийн бүрдүүлэлтийг зохих журмын дагуу бүрдүүлж, баяжуулах

·         Төрийн албан хаагчдын судалгаа, бүртгэл гаргах

·         Төрийн албан хаагчийн  ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх

·         Дүүргийн нутаг дэвсгэр дэхь иргэн, ААНБ-аас төрийн дээд шагналд нэр дэвшигчдийн материалыг  ИТХ-д оруулж шийдвэрлүүлэн  НЗДТГ-т хүргүүлэх

·         Засгийн газар,  яам, нийслэлийн  шагналд тодорхойлогдсон иргэдийн материалыг судалж харъяалах дээд газарт хүргүүлэх

·         Жилд 1 удаа төрийн захирааны албан хаагчдын  судалгааг гаргаж төрийн албан хаагчдын мэдээ тайланг төрийн албаны зөвлөл хүргүүлэх

·         Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүлээн авч бүртгэж мэдээ тайланг гаргаж холбогдох газарт хүргэх