Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ИРГЭДТЭЙ

ХИЙСЭН УУЛЗАЛТЫН 2-Р УЛИРЛЫН ТАЙЛАН

 

Сонгинохайрхан дүүрэг                                                                                  2019.06.21

   Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1212дугаар захирамжаар батлагдсан  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журам”-ын дагуу захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд  “UB ERP” дотоод удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлж, 2019 оны 01 дүгээр сараас эхлэн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг нэгдсэн системийн өргөдөл, гомдлын дэд системд бүртгэн шийдвэрлэж хяналт тавин ажиллаж байна. Журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

Ø  Байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангах,  иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх зорилгоор  Засаг даргын тамгын газраас иргэдийг хүлээн авах цагийн хуваарийг гаргаж, Засаг даргаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Ø  Журмын дагуу уулзалтын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтын байрыг бэлтгэж шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээр ханган ажиллаж байна.

Ø  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс шилжүүлсэн 3 иргэний уулзах хүсэлтийн шийдвэрлэлтийн саналыг хүлээн авч ажлын 5 хоногийн дотор судалж, дүүргийн хэмжээнд шийдсэн асуудлын талаарх тайлбарыг эрх зүйн үндэслэлтэй гарган хариуг өгсөн.

Ø   Дүүргийн Засаг дарга иргэд хүлээн авах уулзалтыг   зохион байгуулж, уг уулзалтаар гарч буй иргэдийн гомдол, санал, хүсэлтийг тэмдэглэл хөтлөн, шийдвэрлэлтэнд хяналт тавин ажилласан. Засаг дарга  нийт 24  иргэнийг хүлээн авч уулзаж, шууд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдол, санал хүсэлтийг холбогдох хэлтэс, албадын мэргэжилтнүүдийг байлцуулан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн, судалж үзэн шийдвэрлэх шаардлагатай бичгээр хандсан өргөдөл, хүсэлтийг өргөдөл гомдлын нэгдсэн программд бүртгэж, хуулийн хугацаанд шийдвэрлэн иргэдэд холбогдох хариуг өгч ажилласан.

              Уулзалтаар 10 иргэн газар эзэмших, ашиглах, газрын маргаантай асуудал  шийдвэрлүүлэхээр,  5  иргэн орон гэр, буцалтгүй тусламж, 4 иргэн ажилд орох, дэд бүтэц,  агаарын бохирдол, номын сан байгуулах, 5 иргэн яам, агентлагийн шагналаар шагнуулах, ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах  асуудлаар хандсан.  Тохижилтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэнд тухай бүрт нь хариу өгсөн. Судлах шаардлагатай газрын маргаан шийдвэрлүүлэх, газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу хариуг өгсөн.

          2019 оныг “Иргэдийн оролцоог дэмжих-боловсролын чанар хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулж, нутгийн захиргааны болон төрийн үйлчилгээний бүх шатны байгууллагаас иргэдэд шаардлагатай үйлчилгээг шуурхай хүргэх, зөвлөгөө мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд тусгах зорилгоор “Хамтдаа шийдье” уулзалтыг 2019 оны 05 сарын 06-ны өдрөөс 6 сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.      

                Уулзалт ярилцлагад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид  Засаг даргын Тамгын газрын удирдах ажилтангууд, дэргэдэх газар, хэлтэс албадын  төлөөлөл оролцож, мэдээлэл хийж, гарсан санал хүсэлтийг  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12-р хуралдаанд оруулахаар бэлтгэл ажил хангасан. Уулзалтанд 32 хорооны 3402  хүн оролцсоноос 1114 иргэн санал хүсэлт, шүүмжлэл гаргаж үг хэлсэн. Гаргасан санал хүсэлтийг агуулгаар нь авч үзвэл: эрүүл мэндийн үйлчилгээ, өрхийн эмнэлэгийн үйл ажиллагааг сайжруулах, гэр хорооллыг цэгцтэй хөгжүүлэх, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдийг зохицуулан хотын ачааллыг багасгах, цагдаагийн  байгууллагын хүчийг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хангалтыг сайжруулах, нийгмийн хангамжийн хуулийг өөрчлөх зэрэг саналууд байсан.