СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан 06 дугаар сарын  22-ны өдрийн 1400 цагаас дүүргийн  Иргэний танхимд   93,7 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдав.

            Хороодын шуурхай хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явуулсан. Шуурхай хуралдаанаар  Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг гаргах тухай, хороодын Засаг дарга нарын 2015 оны  ээлжийн амралт олгох тухай болон  Засаг дарга нарын цалинг шинэчлэн тогтоох тухай шийдвэр, Хүй долоон худагт зохион байгуулагдсан Иргэдийн  баярын арга хэмжээний тухай    мэдээллүүдийг сонсолоо.

 

            Мөн  дүүргийн  Хотын соёл төслийн хүрээнд хийгдэж байгаа “Хотын соёл-2015”  аяны шилжин явах тугийг 4,10,14-р хороодод   шилжүүлэн 2,8,9,13-р хороод хотын соёлын аяны хүрээнд хийсэн ажлын тайланг  танилцууллаа.

            Өнгөрсөн 14 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, хороодод өгөх үүрэг даалгаврыг өглөө.

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 585 санал өгсөн байна.