СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ХОРООДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН  ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Нэг. Монгол Улсын Авилгын эсрэг хуулийн 10.3 дахь заалтын дагуу Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хороодын Засаг дарга нар                   02-р сарын 05-ны дотор дүүргийн ИТХ-ын Ажлын Албанд ирүүлнэ үү. /Мэдүүлэг өгөх хуулийн хугацаанд Цагаан сарын баярын амралтын өдөр  давхцаж байгаа тул мэдүүлгийг дээрх заагдсан хугацаандаа ирүүлэхийг анхаарна уу/

 

 

Хоёр:  Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл                01-р сарын 6-24-ний хооронд зохион байгууллагдаж байгаатай холбогдуулан хороод иргэдэд бүртгэлийн талаарх зар, мэдээллийг хүргэж ажиллах,

Гурав: Эрүүл аюулгүй байдлын индексийн 2015 оны тайлан, төлөвлөгөөний биелэлт болон  бусад мэдээг өгөөгүй байгаа хороод яаралтай 01-р сарын 11-ний дотор  Нийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлэх,

Дөрөв: Хороодын албан хаагчдын ажилласан жил, ээлжийн амралтын судалгааг гарган 01-р сарын 19-ний дотор  Захиргаа, хуулийн хэлтэст  ирүүлэх,

Тав: 80-аас дээш өндөр настнуудыг судалгааг шинэчилэн гарган   01-р сарын 20-ны дотор  Нийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлэх


ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС