СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2016 оны 05 дугаар сарын 03

1.    ААНБ-ын улсын ээлжит тооллогыг явуулах ажил 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 7 хоног сунгагдсан тул энэ хугацаанд хороодын Засаг дарга нар өөрсдийн хороон дээрээ тооллогын ажлыг эрчимжүүлж, дүүргийн Бүртгэл, Статистикийн хэлтэстэй хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг ажиллуулах

2.    Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх 2017 оны ажлын санал асуулгыг эрэмбэлж, 2016 оны 05 дугаар сарын 04-ны дотор ЗДТГ-ын ЭЗТХ-т ирүүлэх

3.    Хороодын төрийн албан хаагчдын цагийн мэдээг 2016 оны 05 дугаар сарын 06-ны дотор Захиргаа, хуулийн хэлтэст ирүүлэх.

4.    Цахилгааны нэгдсэн тоолуурт холбогдоогүй өрхийн хог хаягдлын хураамжийг хураах ажлыг нар зохион байгуулах

5.    Өнөр болон төвийн бүсийн аж ахуйн нэгж, байгууллагыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэхэд  нэгдсэн нэг хаягтай болгох дүүргийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах

6.    Хороодын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ-ний судалгааг гаргаж,  2016 оны 05 дугаар сарын 15-ны дотор дүүргийн ХҮХ-т ирүүлэх

7.    Гэрэлтүүлэг шаардлагатай гудамж, талбайн судалгааг гаргаж, 2016 оны 05 дугаар сарын 06-ны дотор ДБТХ-т ирүүлэх

8.    Өнөр бүс буюу 1-р хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ил задгай машин угаалгын газрын судалгааг ЗДТГ-ын ХҮХ-т ирүүлэх

9.    Дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах

10.  Дээд шатны байгууллагаас хороодод өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэрэгжилтийг тооцож, урамшууллын ба хариуцлагын арга хэмжээ авч ажиллах

11.  Хороодын Засаг дарга нар олон нийтийн ажилд идэвхитэй оролцох

12.  Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралд дүүргийн холбогдох хэлтэс, албадын дарга нарыг оролцуулах, хэлтсийн дарга нар ирэх боломжгүй тохиолдолд ахлах мэргэжилтнүүдийг байлцуулах 

 

 

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 585 санал өгсөн байна.