СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2015-09-07

Нэг:  2015-09-08-ны өдрийн өглөөний 06:30 минутанд 62-р сургууль дээр хороодын зохион байгуулагч нар “Дайчилгаатай команд штабын болон тусгай тактикын хээрийн   сургууль“-д  оролцох иргэдийг авч ирэх

 

Хоёр:  2015-09-09-ны өдөр Соёмбо кинотеатрын өмнөх талбайд болох “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-нд хороод  хэсгийн ахлагч болон иргэдээ өргөнөөр хамруулах

 

Гурав: Нийслэлийн шилдэг хороо шалгаруулах болзолт уралдааны 2-р шатны шалгаруулалт эхэлсэн тул хороод бэлтгэл хангаж, ажлын хэсгийн үнэлгээтэй Засаг дарга нар заалт бүртэй биечлэн танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах

 

Дөрөв:  Дүүргийн Засаг даргын 2015 оны А/310 дугаартай Ногоон байгууламжийн тооллого зохион байгуулах тухай  захирамжийн хэрэгжилтийг хангаж бүртгэлийг ирүүлэх.  Бүртгэлийг нийтийн эзэмшлийн, айл өрхийн, орон сууцны хорооллын, байгууллага орчмын гэсэн зориулалт тус бүрээр дэлгэрэнгүй байдлаар хэвлэж баталгаажуулан  ирүүлэх ба тус бүрийн нэгтгэлийг   файл хэлбэрээр 09 дүгээр сарын 11-ний дотор ДБТХ-т ирүүлэх

 

Тав:  Хороодын төрийн албан хаагч нар нийслэлийн албан татварын шинэ хуультай холбоотой бүртгэл  тооллогын ажлыг  хороо хариуцсан татварын байцаагчтайгаа хамтран хуулийн хугацаанд бүртгэн дуусгах

 

Зургаа: Архивын үзлэг тооллоготой холбоотой шаардлагатай шийдвэрлэх асуудлаа ирүүлэх    

 

Долоо: Хороод нийтийн эзэмшлийн газрыг сайжруулах талаар саналаа ирүүлэх /ДБТХ-т/

 

Найм: НЗДТГ-ын “Manai khoroo.mn” сайтад 2015-09-08-ны дотор цахим системд баяжилт хийх. Уг цахим сүлжээний талаар сургалт авахыг хүссэн хороод саналаа ирүүлэх