СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН ДЭЭР ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

 №

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

Товч
агуулга

Биелэлт өгөх хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

ХМОНХА-ны дарга У.Буянболор

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээллүүдийг цуглуулах  албан ёсны тайлбар гаргах, холбогдох арга хэмжээг авч ажиллах.

2015.10.22

ДЗДТГ

2

СТСХ

2015 оны Төсвийн тодотголд өгөх саналуудаа дүүргийн нутгийн захирааны байгууллагууд 2015 оны 10 дугаар сарын 23-ны дотор  нийслэлийн холбогдох алба, хэлтсүүдэд хүргүүлэх.

2015.10.22

ДЗДТГ

3

 
Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд
 

Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах, дүүргийн дэргэдэх хэлтэс албадууд хуваарийн дагуу идэвхтэй оролцох.

2015.10.22

ДБТХ

4

 
Цэргийн штаб
 

2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах  ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангах.

2015.10.22

ДЗДТГ

5

Татварын хэлтэс

Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор албан татварын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан тогтоол журмын талаар үнэн зөв мэдээллийг иргэдэд өгч, хуулийг бодитойгоор сурталчилан таниулах ажлыг зохион байгуулах.

2015.10.22

ДЗДТГ

6

Захиалагчийн алба

2015 онд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудыг дуусгаж үр дүнг тооцож ажиллах.

2015.10.22

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

7

Цагдаагийн 3-р хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс

Иргэдийг нийгэмшүүлэх ажлыг дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаагаар ахлуулан арга хэмжээ авч эрчимжүүлэн ажиллах

2015.10.22

ДЗДТГ

8

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд

Дүүргийн дэргэдэх хэлтэс албадууд хийх ажлын саналуудаа дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулж ажиллах

2015.10.22

ДЗДТГ

 

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР