1. Та энд дарж үзнэ үү

2. Та энд дарж үзнэ үү

 

Төсөл

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

Хороо байгуулах, өөрчлөх талаар

санал хүргүүлэх тухай

 

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх, ажлын ачааллыг жигдрүүлэх зорилгоор 1, 2, 6, 23, 24, 25, 26, 31-р хороог тус бүр хоёр, 7, 22-р хороог тус бүр гурван хороо болгон хувааж, хилийн цэст өөрчлөлт оруулах, шинээр 12 хороо байгуулах танилцуулга, мэдээллийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлан шийдвэрлүүлэхийг дүүргийн Засаг дарга /Ж.Сандагсүрэнд/ даалгасугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай

 

 

 

 

ДАРГА                             Б.МӨНХЦЭЦЭГ

23-р хороог хувааж шинээр байгуулах хороо /40/

Зүүн талаар 30-р хороо, баруун талаараа 6-р хороо, баруун хойд талаараа 7-р хороо, зүүн хойд талаараа 8-р хороо, урд талаараа 23-р хороотой тус тус хиллэж байна.

47 гудамж, 985 хашаа, 1714 өрх, 6654 хүн амтай, төрийн бус өмчийн 1 цэцэрлэг,  30 аж ахуйн нэгж, 7 уст цэг  үйл ажиллагаа явуулдаг. Газар эзэмшигч 93, газар өмчлөгч 700, үл хөдлөх хөрөнгө эзэмшигч 510, автомашин эзэмшигч 1812 иргэн байна. Хангайн 54-2 тоотын газрыг 15.0 сая төгрөгийн нөхөн олговортойгоор шинэ хорооны цогцолбор барих зориулалтаар чөлөөлөх судалгаатай. Цаашид хүн амын суурьшил нэмэгдэх боломжгүй. Шинээр байгуулагдах хорооны гудамжнуудыг “.................” гэж нэрлэх

23 болон шинээр байгуулагдах хорооны  хилийн зааг :

Хангайн 43-р гудамжны 27 тоот, 45-р гудамжны 1 тоотын дундах нарийн гудамжаар зүун тийш гарч, хангайн 45-р гудамжны 1, 3 тоот, 44-р гудамжны 4 тоотын дундуур хойшоо өгсөн, Хангайн 44-р гудамжны 1-7 тоот, 44-р гудамжны 8-13а тоотын дундуур зүүн тийш шулуун явж, Хүрээ тоосгоны 46-р гудамжны 2, 2а тоотын дундуур урагшаа, 46-р гудамжны 1 тоот, 40-р гудамжны 8 тоотын дундуур зүүн тийш, Эрчим он ХХК, МОНГОЛ ФЕРМЕР МСҮТ-ийн дундуур, хангайн 32-р гудамжны 20, 35а тоотын дундуур зүүн тийш, Хангайн 32-р гудамжны /17, 8, 7, 6а/ тоотын урдуур, хангайн 32-р гудамжны /6а, 6, 12/ тоотын зүүн талаар хойшоо өгсөж, Хангайн 30-р гудамжны /166, 16, 16а/ тоотын араар зүүн тийш, хангайн 30-р гудамжны /16а, 18, 20-31/ тоот, хангайн 28-р гудамжны /16б,16в, 9, 9а, 8а,15, 6, 5,12,11,10/ тоотын дундуур урагшаа эргэж, Хангайн 79-р гудамжны 25а тоотын хойгуур тойрч нарийн гудамжаар урагш эргэн Хангайн 81-р гудамжны /22, 21, 21 а, 20, 25/ тоот, Хангайн 79-р гудамжны /24, 20, 20а, 18, 17/ тоотын дундуур зүүн тийш шулуун яваад, хангайн 82-р гудамжны /1,1а,1в/ тоот, хангайн 80-р гудамжны 126 тоотын дундуур зүүн тийш чигээрээ гарна.

 

3. Та энд дарж үзнэ үү

 

Шийдвэрлэсэн нь:

Дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчний халдварын голомтонд байсан ээмэгжүүлсэн малыг нүүлгэн шилжүүлэлгүйгээр Нийслэлийн Мал эмнэлгийн газрын зөвлөмжийн дагуу дүүргийн Онцгой комиссын хурлаар ҮХАА сайдын 2014 оны А/93 дугаар тушаалаар батлагдсан “Мал амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу хэрэгцээлэхийг зөвлөсөн.