СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сургалтыг Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. “Албан хэрэг хөтлөлт, байгууллагын архивын систем” нэгдсэнсургалтад ерөнхий боловсролын 19 сургууль, 44 цэцэрлэгийн эрхлэгч захирал болон албан хэрэг хөтлөлт, архивын ажилтнууд хамрагдсан юм.

Нийслэлийн архивын газрын мэргэжилтэн Д.Биндэрьяа, Ж.Түвшинтүшиг нар сургалтыг явуулсан бөгөөд Нийслэлийн архивын газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Анхбаяр, мэргэжилтэн Т.Эрдэнэгаваа,дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, Архивын тасгийн дарга Д.Батхуяг нар оролцлоо.  

            Дүүргийн хэмжээнд 122 байгууллага албан хэрэг хөтлөлтийн систем /edoc.ub.gov/ нэвтрүүлэлт эрчимтэй явагдаж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан Нямбаатар сангийн үйл ажиллагаа “Хүүхдийн инээмсэглэл” төслөөр эхэлж байна.

       Сонгинохайрхан дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв”-өөс дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хамруулсан “Сонгинохайрханд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах, гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцох, гадаадад нийлүүлэх гарцыг тодорхойлоход зорилго бүхий энэхүү үзэсгэлэнд дүүргийн 100 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч хамрагдах юм.

 

 

Үзэсгэлэн 2017 оны 09 дугаар сарын 22-нээс 2017 оны 09 дугаар сарын 24 –нд Мишээл худалдааны төвийн гадна талбайд болох тул иргэд та бүгдийг өргөнөөр хамрагдахыг урьж байна. 

Сонгинохайрхан дүүргийн 25 жилийн ойг угтсан “Хайрхан 2017” спорт явган аяллын тэмцээн амжилттай боллоо. Өнгөрөгч амралтын өдөр болсон тус тэмцээнд дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, албадын албан хаагчид оролцлоо.

Спорт явган аялал, отог байгуулах, буухиа тэмцээн мөн гранд гольф гэсэн төрлүүдээр явагдаж, тэргүүн байранд дүүргийн нэгдсэн эмнэлэг, 2-р байранд Засаг даргын Тамгын газар, 3-р байранд Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн баг тамирчид орсон юм.

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөг яармагийг зохион байгууллаа. Өнөөдрийн өдөрлөгт ажил олгогч байгууллагууд, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ажил идэвхтэй хайж буй иргэд оролцлоо.

2017 оны эхний 8 сарын байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг хүссэн 207 төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 190, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 38 төгсөгчийн төсөл, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт 23, жижиг зээлд 39, нийтийг хамарсан ажилд 270 иргэн хамрагдаж өөрөө өөртөө ажлын байр бий болгон төсөл хэрэгжүүлж, түр ажлын байраар хангагдсан байна. 

Энэ бүхний үр дүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээнд 980 иргэн хамрагдаж хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт 916 шинэ ажлын байрыг бүртгэж, 932 иргэнийг ажлын байранд зуучилжээ.  

 

     13 дах удаагийн Хайлаар-2017 Хятад-Орос-Монгол 3 улсын эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаанд дүүргийн 14 аж ахуйн нэгж амжилттай оролцлоо.

     Хоёр дүүргийн хамтын ажиллагаа 2012 оноос эхэлсэн бөгөөд дүүргийн төлөөлөл жил бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцож ирсэн юм. Энэ удаагийн эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдааны үеэр хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж шинэ шатанд хүргэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин Хайлаарт нэрийн бүтээгдэхүүний дэлгүүр нээх, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбаруудад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

       Европын холбооны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хот, хот суурин газрын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын анхны тусламжийн нөхөрлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Харин өнөөдөр дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгийнхэн тус нөхөрлөлийн хамт олонд анхны тусламжийн цүнхийг нөөцөнд өглөө.

 

       Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 75 жилийн ой, Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ зах, 13-ны өдөр Эрүүл мэндийн төв, Дүүхээ-2 худалдааны төв, 15-ны өдөр Жаргалант тосгон болон 32-р хорооны иргэний танхимд тус тус болно. Иймд иргэд даатгуулагч та бүхэн хүрэлцэн ирж үйлчлүүлнэ үү.