СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд тавилаа. БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мегабайтын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлтгэжээ. Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад ойролцоогоор 20-иос дээш жил, хямд үнээр түгээхээр төлөвлөжээ.

Сонгинохайрхан дүүрэгт “Сибкабель-Энержи” компани цахилгааны кабел утасны үйлдвэрийг нээлээ. Тус үйлдвэр нь 450 В хүртэлх вольттой (450/750 хүртэлх сүлжээ), 400 Hz давтамжтай эсвэл 1 кв хүртэлх DC вольттой электрон тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг болон цахилгааны сүлжээнд ашиглах цахилгааны кабел утаснууд үйлдвэрлэнэ. Тус компани 2002 оноос эхлэн цахилгааны кабел утас импортолж эхэлсэн. Харин өнөөдрөөс ийн өөрсдөө үйлдвэрлэгч боллоо. Одоогоор 16 хүнийг байнгын ажлын байраар хангаж байна.

Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спорт хорооны шинэ “Спорт цогцолбор” 2016 оны 09 сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. Тус нээлтэнд Улсын Их Хурлын Гишүүн Б.Ундармаа, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ж.Батсуурь, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа мөн нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороод, Сонгинохайрхан дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч багш нар болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Монгол улсын төрийн далбаа, Сонгинохайрхан дүүргийн туг, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны тугаа шинэ спорт цогцолбортоо хүндэтгэн заллаа.

  Сонгинохайрхан дүүргийн “Жишиг эмнэлэг”-ийн барилгын бэлтгэл ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа 7 дугаар сарын 19-ний өдөр танилцлаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Жишиг эмнэлэг” барих ажил нь нийт 37,0 сая долларын өртөгтэй бөгөөд барилгад 22 сая, тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудалд 15,0 сая долларыг зарцуулахаар төлөвлөгдсөн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/141 тоот захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрийг камержуулах ажлыг эхлүүлсэн юм. Нийслэлийн орон нутгийн сангийн 1.6 тэрбум төгрөгийн өртөгөөр 30 хорооны 84 байршилд 185 камер суурилуулсан бөгөөд үүнээс 16 камер нь  автомашины дугаар илрүүлэгчтэй, 20 нь 180 градус эргэдэг, нэг чигийн 149 камер байршуулсан байна. Камержуулалтын ажлыг “Миротек” ХХК хийж гүйцэтгэхээр шалгарч 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаа эхлэн өнөөдөр бүрэн суурилуулж дууслаа. Камержуулалт хийгдсэнээр тус хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт буурч, урьдчилан сэргийлэлт нэмэгдэн, үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт өснө гэсэн тодорхой зорилгыг тавин ажиллаж байна. 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, дэд дарга, дэд комиссар Ч.Ням-Очир, дүүргийн Засаг дарга М.Чинболд, дүүргийн прокурорын газрын дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Отгонбаяр нар оролцов. Тус саатуулах байр нь орчин үеийн тоног төхөөрөмж, камераар тоноглогдсон стандартын дагуу баригдсан, 40 хүний багтаамж бүхий ахуйн хүрээнд архидан согтуурч, зөрчил гарган саатуулагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх нөхцлийг бүрдүүлсэн, тэдний зан үйл, сэтгэл зүйд нөлөөлөх сургалт сурталчилгааны тусгайлсан танхимтай ажээ. Мөн цагдаагийн байгууллагын албан хаагчийн аюулгүй байдлыг хангасан зэргээрээ нийслэлийн хэмжээнд анх удаа баригдан ашиглалтад орж байгаа саатуулах байр юм.

Ундны усны эс үүсвэр багатай Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 6, 24, 26, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014-2015 онд Орон нутгийн хөгжлийн сан болон Тайвань улсаас хэрэгжүүлж буй “Хүүхэд, гэр бүлийн сан”-гийн хөрөнгөөр 24 ус түгээх байр баригдлаа. Эдгээр худгуудыг Ус сувгийн удирдах газарт шилжүүлж, шаардлага хангасан 13 худгийг байнгын ашиглалтад орууллаа. Үлдсэн барилга угсралт нь ус түгээх байрны стардартын шаардлага хангаагүй, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 11 худгийг тодорхой хугацаанд зөрчлүүдийг нь арилган ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

С.Туулмаа

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн 8 дугаар гудамжинд байрлах 226 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг 4 дүгээр сараас эхлэн хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа нь жигдрэн, өнөөдөр туузаа хайчилсан юм. Нээлтэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, хорооны Засаг дарга О.Ганбаатар, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан 120 хүүхдийн багтаамж бүхий тус цэцэрлэг нь 2012 оноос хойш нээлтээ хийж буй 9 дэх цэцэрлэг юм. Өмнө нь 80 дугаар цэцэрлэгт болон гэртээ хүмүүжиж байсан 4 дүгээр хорооны хүүхдүүд энд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 240 хүүхдийн багтаамжтай сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авлаа. Цогцолборын нээлтэд нийслэлийн ИТХ-ынтөлөөлөгч Ш.Одгэрэл, дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг болон бусад албаны хүмүүс хорооны оршин суугчид оролцов.

 

Тус 129 дүгээр бага сургууль, 214 дүгээр цэцэрлэгт Овоот, Хонхорынхноос гадна 31 дүгээр хорооны зарим хүүхдүүд сурч хүмүүжих юм. Өмнө нь эдгээр бага насны хүүхдүүд өндөрлөг газраас уруудан хоёр буудал газар алхаж 105 дугаар сургуульд сурдаг байсан тухай эцэг эхчүүд энэ үеэр хэлж байв. Цэцэрлэгийн хувьд өмнө нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаагүй гэрээр хүмүүжиж байсан хүүхдүүд 100 хувь хамрагдахад бэлэн болжээ.

 

Сонгинохайрхан дүүрэгт 2012 оноос улс, нийслэл орон нутгийн болон гадны хөрөнгө оруулалтаар 13 сургууль цэцэрлэг барьж ашиглалтад оруулсанаар 4800 хүүхэд ая тухтай орчин нөхцөлд сурч боловсрох боломжийг бүрдүүлжээ.

 

 

 

Өнгөрсөн оны есдүгээр сард дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга бөгөөд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга Н.Алтанцэцэг, Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа нарыг хүлээн авч уулзаж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Уулзалтын үеэр НДХ болон, ЭМТ-ийн удирдлагууд

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 528 санал өгсөн байна.