СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спорт хорооны шинэ “Спорт цогцолбор” 2016 оны 09 сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. Тус нээлтэнд Улсын Их Хурлын Гишүүн Б.Ундармаа, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ж.Батсуурь, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа мөн нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороод, Сонгинохайрхан дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч багш нар болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Монгол улсын төрийн далбаа, Сонгинохайрхан дүүргийн туг, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны тугаа шинэ спорт цогцолбортоо хүндэтгэн заллаа.

 

Cпорт цогцолборын нээлтийн арга хэмжээнд Олимпын хорооны "Алтан од", Биеийн тамирын тэргүүний ажилтан, СХД-ийн Биеийн тамир, спорт хорооны хүндэт тэмдэг зэрэг шагналаар багш ажилчид маань шагнагдлаа.

 Уг арга хэмжээнд спортын 14 төрлөөр үзүүлэх тоглолт мөн урлагын тоглолтууд боллоо.

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 528 санал өгсөн байна.