СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Шуурхай хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14:00 цагт дүүргийн Иргэний танхимд Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа удирдан явууллаа. Хуралдааны ирц 93,7% байлаа. 

Хуралдааны эхэнд Шинэ жил угтсан их цэвэрлэгээ зохион байгуулсан талаарх мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэргийн тоо бүртгэлтэй холбоотой мэдээллийг Цэргийн штаб, 2016 оны хороодын үйл ажиллагааг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс танилцууллаа.  

Дүүргийн удирдах албан тушаалтнуудын шуурхай хуралдаан 2017 оны 1-р сарын 3-ны өдрийн 10:00 цагт дүүргийн Иргэний танхимд боллоо. Хуралдааны эхэнд шинэ жилийн баярын үеэр гарсан гэмт хэргийн нөхцөл байдал болон Хүүхдийн эрүүл мэндийн нэгдлийн ажлын явцыг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд бэлэн байдлыг хангуулан, ерөнхий эргүүл, жижүүр ажиллах байна.

          Дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2016 онд ажил үүргээрээ манлайлж амжилт гаргасан анги, салаа, албан хаагчидаа тодрууллаа. СХД-ийн Онцгой байдлын хэлтэс нийт 53 алба хаагчидтай юм. Энэ онд тус хэлтсийн алба хаагчдын 35,8 хувь нь шагнал авч байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн Нэгдсэн програм хангамжийг нэвтрүүлэх, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад “Еdoc.ub.gov.mn” програмын нэгдсэн сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Иргэний танхимд 10.00 цагт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хороодын 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын А/469 дугаар захирамжаар баталсан.

Удирдах албан тушаалтнуудын шуурхай хуралдаан 12-р сарын 6-ны өдрийн 10:00 цагт дүүргийн Иргэний танхимд боллоо. Хуралдаанаар Засаг дарга иргэдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах 3 сарын аяныг эхлүүлж байгааг хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам  талбайд ТҮЦ, орон сууцны өргөтгөл, авто гаражийн  газар ашиглаж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын төлбөрөө 2016 оны 11 сарын 25-ны дотор төлж газрын төлбөрийн актаа баталгаажуулахыг анхааруулж байна

 

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх  ашиглуулах гэрээний дагуу газар эзэмших, ашиглах буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

 

            Газрын тухай хуулийн 35.3.3 дахь заалт, газар эзэмшүүлэх  гэрээний 2.3 дахь заалтуудыг  зөрчин газрын төлбөрөө хугаацаанд нь төлөөгүй  иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд 2016 оны 11 сарын 25-ний дотор газрын төлбөрөө төлж барагдуулна уу.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

  “Иргэдийн спортын V их наадам”-ын хийн дасгал, аэробикийн

 

 тэмцээн

 

 2016 оны 11 дүгээр сарын 03                                                Улаанбаатар хот

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Иргэдийн спортын V их наадам”-ын “Хийн дасгал”, “Аэробик”-ийн тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн спорт цогцолборт зохион байгуулагдаж, 10 хорооны 180 тамирчид өрсөлдлөө. Тэмцээнд байгууллагын нэгдсэн дүнгээр: Г.Ундармаа Засаг даргатай 12дугаар хороо “Тэргүүн байр”, Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 14 дүгээр хороо 2 дугаар байр, Д.Оюунцэцэг Засаг даргатай 15 дугаар хороо 3 дугаар байр эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 437 санал өгсөн байна.