Видео

Улаанбурхан өвчний гаралт ихээр нэмэгдсэнтэй холбогдуулан улс орон даяар зохион байгуулагдаж байгаа нэмэлт вакцинжуулалтын ажил Сонгинохайрхан дүүрэгт 5 дугаар сарын 15-ны өдрөөс 29-ний байдлаар вакцинд хамрагдвал зохих нийт 18-30 насны 55200 хүнээс 53244 хүн хамрагдаж 96.3 хувьтай явагдаж байна.

 

            Нэмэлт вакцинжуулалтыг зохион байгуулах дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар албан даалгавар, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/166 дугаар захирамжуудыг гарган хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хороодын Засаг дарга нарт 5 дугаар сарын 10-ны өдрийн  07/960, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03/1051 дугаар албан бичгүүдээр, БААН-үүдэд 5 дугаар сарын 09-ны өдрийн 07/954 дүгээр албан бичгээр чиглэл өгөн ажиллаж байна.

            Нэмэлт вакцинжууулалтын ажил 6 дугаар сарын 1-нд дуусна. 

Т.Баярмаа