СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Удирдах албан тушаалтнуудын шуурхай хуралдаан 12-р сарын 6-ны өдрийн 10:00 цагт дүүргийн Иргэний танхимд боллоо. Хуралдаанаар Засаг дарга иргэдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах 3 сарын аяныг эхлүүлж байгааг хэллээ.

“Энгийн дадлаар Эрүүл амьсгалцгаая” уриан дор хэрэгжих “Цэвэр амьсгал” төсөлд аж ахуйн нэгж төдийгүй нийт иргэдийн оролцоо чухал үүрэгтэй байдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагч нар утаанаас сэргийлэх маск зүүж хэвших, иргэдэд утаанаас сэргийлэх талаар мэдээлэл өгөхийг үүрэг болголоо. Мөн:  

-       2016 онд хийх хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, жилийн эцсийн тайлан, төрийн албан хаагчидтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх

-       Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэнд анхаарч ажиллах

-       Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны төсөв, эдийн засгийн, нийгмийн үндсэн чиглэлийг боловсруулан батлуулах

-       Өвөлжилтийн байдалд онцгой анхаарч ажиллах

-       Дүүргийн нутаг дэвсгэрийн цас мөс, хальтиргаа гулгаа, хог цэвэрлэгээний ажилд онцгой анхаарал хандуулж шуурхай зохион байгуулах

-       Ханиад томуу, томуу төст өвчин, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

-       Байгууллагын сахилга хариуцлагыг дээдлэж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг нийт удирдах албан тушаалтнуудад өглөө. 

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 528 санал өгсөн байна.