СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2017 оны 2-р сарын 21-ний өдрийн 1000 цагт Иргэний  танхимд  болж 43 удирдах ажилтан оролцохоос ирсэн-34, чөлөөтэй-6 тасалсан -3, ирц 80,0 %-тай эхэллээ.

 

 

Засаг даргын өгсөн үүрэг даалгавар: 

 

1.    Сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хороод хариуцлагатай жижүүр ажиллуулж, үүрэг чиглэлээр хангах. 

2.    Сар шинийн баярын өдрүүдэд автозамын түгжрэл үүсэх асуудалд анхаарч ажиллах. \Замын цагдаагийн хэлтэс\ 

3.    ISO-9001:2015 стандартыг Засаг Даргын Тамгын Газарт хэрэгжүүлэх нээлтийн ажиллагаа, сургалт зохион байгуулах. 

4.    Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилтэй Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажилд цагдаа нарыг холбогдох журмын хүрээнд татан оролцуулах. \ХХҮХ\ 

5.    Авто зам дагуу, явган хүний зам дээр түлээ, нүүрс, малын тэжээл, хоёрдогч түүхий эд, ил задгай, зөвшөөрөлгүй худалдаалахыг таслан зогсоох. \МХХ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн албан шаардлага, хариуцлага тооцсон тухайгаа тоо баримттай, тодорхой гаргах\