СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     2017 оны 4 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд 8 дугаар хорооны 117 дугаар цэцэрлэгийн зааланд 120 иргэнд "Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийг таниулах 2 удаагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан иргэдээс асуулга судалгааг авч нэгтгэн үр дүн тооцож цаашид зохион байгуулах сургалт мэдээллийг төлөвлөн ажиллаж байна.