СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

    Хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан 4-р сарын 12-нд  хуралдаж хуралдаанаар дүүргийн хэлтэс, албадын дарга нар оролцож хороодод тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанаар  дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа Хороодын Засаг дарга нарт ирэх 14 хоногт анхаарч ажиллах талаар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

 

    Нэг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явуулж байгаа “Замын хөдөлгөөнд оролцогчдын санал асуулгыг хорооны хэмжээнд авч 4-р сарын 20-ний дотор ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС-т ирүүлэх.

 

    Хоёр. Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Азийн сангаас хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах ” төслийн хүрээнд хийгдэж байгаа сургалт хэсгийн ахлагч нарын дунд  4-р сарын 24-30 хороонд зохион байгуулагдах тул хуваарийн дагуу хэсгийн ахлагч нарыг бүрэн хамруулж бэлтгэл ажлыг ханган ажиллах.

 

    Гурав. Төр, захиргааны байгууллагуудын ажлын эхлэх цагийн хуваарьт 4-р сарын 15-наас эхлэн өөрчлөлт орж байгаатай холбогдуулан хороодын иргэдэд зар, мэдээг хүргэж ажиллах цаг ашиглалтанд анхаарах.

 

    Дөрөв. Хороод орон сууцны хороолол дундах замын нөхөөс хийлгэх байршлын судалгааг 4-р сарын 14-ний дотор ТОХИЖИЛТ НИЙНТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС-т ирүүлэх.

 

    Тав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуй нэгж байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч  ажиллах. Хэв журмын нөхцөл байдал, гэмт хэргийн илрүүлэлтийн талаар мэдээлэх.

 

    Зургаа. 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах.

 

 

 

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 648 санал өгсөн байна.