СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

           Олон улсын сувилагчийн  өдрийг угтан 2017.05.06-ны өдөр дүүргийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор спортын 3-н төрөлт тэмцээнийг “Гацуурт” ХХК-ны спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Ж.Болортуяа нээж үг хэлэн тамирчдад амжилт хүсэж баяр хүргэлээ.

 

 

Тэмцээнд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн Поликлиник, 1,2,3-р амбулатори,  Хэвтүүлэн эмчлэх тасгийн баг, Толгойт , Баянхошуу, Төвийн бүсийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүд, Нэгдсэн эмнэлгийн нийт 9 баг оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдлаа.  

  

Тэмцээнд оролцсон баг, тамирчдаас   

                       

  Сагсан бөмбөгийн төрөлд:

 

1-р байранд СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн баг

2-р байранд Толгойт бүсийн ӨЭМТ-ийн баг

3-р байранд Поликлиникийн баг

 

Гар бөмбөгийн төрөлд:

 

1-р байранд Толгойт бүсийн ӨЭМТ-ийн баг

2-р байранд СХД-ийн нэгдсэн эмнэлгийн баг

3-р байранд Төвийн бүсийн ӨЭМТ-ийн баг

 

Ширээний теннисний төрөлд:

 

1-р байранд - рентен техникч Ч.Туяа /Поликлиникийн баг /

2-р байранд - сувилагч Э.Алтанчимэг / Толгойт бүсийн ӨЭМТ-ийн баг /

3-р байранд – сувилагч О.Мөнсөл / Төвийн бүсийн ӨЭМТ-ийн баг / нар тус тус шалгарлаа.