СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Дэд бүтцийн хяналтад таны оролцоо сарын аяны хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Улаанбаатар лифт төрийн өмчит үйлчилгээний газар, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид хамтран, хорооны засаг дарга, СӨХ-ийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд оролцсон сургалт боллоо. Сургалтанд 140 хүн хамрагдаж “Барилгын тухай”,  “Орон сууцны тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын  өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн талаар мэдээлэл авч тулгамдаж байгаа асуудлын талаар, нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

 

   Уг сургалт, хэлэлцүүлгээс: Борооны улирал ирж байгаатай холбогдуулан ойрын хугацаанд нэн шаардлагатай дээврийн хэсэгчилсэн засвар хийх. хөндлөнгийн нийслэлийн мэргэжлийн байгууллага Улаанбаатар Лифт ОНӨҮГ-тай хамтарч жил болгон СӨХ-ны харьяа лифтэнд магадлал хийх, орон нутгийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөвт суулгах лифтны судалгааг жил бүр гарган хамтарч ажиллах, тусгай зөвшөөрөлтэй болон аж ахуйн нэгж байгууллагын талаарх мэдээлэл солилцох, Улаанбаатар лифт ОНӨҮГ-аас Сууц Өмчлөгчдийн Холбоодод арга зүйн зөвлөгөө болон техникийн оношилгоо хийлгэх зааврыг үнэ төлбөргүй авах зэрэг шийдвэрүүд гарлаа. Өнөөдрийн байдлаар дүүргийн 12 хороонд 222 орон сууцны ашиглалт хамгаалалтыг хариуцан 78 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байна.