СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Багш шавийн эрдмийн уулзалтын үйл ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулахын зэрэгцээ АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Ж.Болортуяа нар цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Уулзалтанд: 

 

 

 

1.    Г.Батбаатар “АШУҮИС-ийн хөгжлийн бодлого, үйл ажиллагаа”

2.    С.Зулгэрэл “Түгээмэл тохиолдох холбогч эдийн үрэвсэл, оношилгоо-эмчилгээний асуудал”

3.    С.Сайнбилэг “Чихрийн шижингийн хүндрэл, авах арга хэмжээ”

4.    Л.Ганболд “Элэгний комын яаралтай тусламж, эрчимт эмчилгээ”

5.     А.Товуудорж “Бүсэлхий нурууны өвдөлтийн оношлогоо, эмчилгээ”, Эпилепсийн оношлогоо, эмчилгээ, тусламжийн асуудал”

6.    Б.Баясгалантай “Нярайн шарлалт, ялган оношлогоо, авах арга хэмжээ” сэдвээр сургалт хийсэн юм.

 

Уулзалтанд АШУҮИС-ийн захирал, МАУА-ийн гишүүн, АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатар, АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах, ЭМТ-ийн дарга Ж.Болортуяа, СХД Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн, АУС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Л.Ганболд, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор А.Товуудорж, АУС-ийн Дотрын анагаахын I тэнхимийн багш АУ-ны доктор, профессор С.Зулгэрэл, АУС-ийн Дотрын анагаахын III тэнхимийн багш АУ-ны доктор,  дэд профессор С.Сайнбилэг, АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш Б.Баясгалантай нар ЭМТ-ийн нийт 65 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн оролцлоо.

Багш-Шавийн Эрдмийн уулзалтаар АШУҮИС-ийн захирал, МАУА-ийн гишүүн, АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатар “Эрдэнийн Очир Медаль”-аар 2 дугаар амбулаторийн эрхлэгч Г.Чимэгсүрэнг, “Клиникийн профессор” цолоор Поликлиникийн эрхлэгч Н.Гойдбаяр нарыг тус тус шагнаж урамшууллаа.