СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Тус албаны 2017 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн нийт 67 удирдлага, санхүүгийн ажилтнуудад 2017 оны 05 сарын 03-ны өдөр сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/475 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхэд санхүүгийн хяналт шалгалтыг хийж байна.