СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 09 сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 05 capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 23 жил,  манай улс 12 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  хурлын 08 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдан гарсан.

     Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх,  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах,  гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.

     Тус хэлтэс нь энэ жилийн Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан 2017 оны 05 сарын 05-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран дүүргийн 5 шилдэг гэр бүлийг шалгаруулан шилдгээр өргөмжилж, Гэр бүлийн өдрийг сурталчилсан “Миний аз жаргалтай гэр бүл” самбарыг 32 хороонд хүлээлгэн өгч мөн энэ өдрийг дүүргийнхээ иргэдэд таниулах зорилгоор “Сутайн буянт” ХХК, “Эрдэм транс” ХХК-тай хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн чиглэлд явдаг 50 гаруй автобусны бариул болон хаалганд гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай олон төрөлт зурагт хуудсуудыг байршууллаа.