СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

   Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гамшгийн үед дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний харилцан ажиллагааг сайжруулах” сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/455 тоот захирамжаар Онцгой комиссын бүрэлдэхүүн ажиллах журам, ажлын хэсгүүдийг шинэчлэн баталсан. Өнөөдрийн сургалтанд дүүргийн Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, хороодын Засаг дарга нар хамрагдсан юм. НОБГ-ийн ГШУХ-ийн дарга хурандаа А.Дашням Гамшгаас хамгаалах тогтолцоо удирдлага зохион байгуулалт, НОБГ-ийн ГШУХ-ийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Э.Эрдэнэбаатар Онцгой комиссын ажиллах журам, эрх үүргийн талаар мэдээлэл өглөө. 

  

    Сүүлийн 10 жилийн байдлаар манай улсад 36,000 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2283 хүний амь нас эрсэдсэн судалгаа гарчээ. Хүчтэй газар хөдлөлтийн голомтод 50-90 секундын хугацаанд гамшиг осол тохиолдож болзошгүйг НОБГ-аас анхааруулж байна.