СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Дүүргийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/309 тоот захирамжаар Үндэсний их баяр наадам угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 1048 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 14,758 хүний бүрэлдэхүүн, 56 хог тээврийн автомашин 121 рейсээр 538,4 тн хог хаягдал, зулгааж цэвэрлэсэн хогийн ургамал шарилжийг тээвэрлэн Нарангийн төвлөрсөн цэгт хүргэлээ.