СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

1.    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.   

 

2.    Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, хяналт тавьж ажиллах.

 

3.  Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

 

 

4.  Баяр наадмын өдрүүдийг угтаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах.

 

5.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалт 07 дугаар сарын 07-ны Баасан гарагт явагдахаар товлогдсоныг иргэд, олон нийтэд мэдээлэх, байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалах ажлуудыг зохион байгуулах.

 

6.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтыг сонгуулийн хуулийн дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллах.

 

7.  Сонгуулийн дахин санал авах өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх.

 

8.  Сонгуулийн санал авах байрнуудын инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

 

9.    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах.