СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

        2017 оны 07 дугаар сарын 25 ны өдөр дүүрэг дэх цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн захиргааны хяналтанд байдаг болон хуулийн тэгштгэлээр суллагдсан 150 иргэнийг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын танхимд цуглуулан гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх,нийгэмшүүлэх зорилготой "Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ" сэдэвт өдөрлөгийг СХД-ийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Прокурорын газар, цагдаагийн 1,2,3 хэлтэс дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн Олон улсын байгуулага Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв зэрэг төрийн болон төрийн бус байгуулагтай хамтран  зохион байгуулж ажиллаа. Өдөрлөгийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох ӨлзийTV, TV5 телевизер-ээр сурталчилж ажиллав.