СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, иргэдийн бүлэг хамтарсан 20 хүнтэй баг дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны өмнөх талбайн зүлэг тэгшилгээ болон бут сөөгний арчилгааг хийлээ. Тэд өнөөдрийн ажлаа эндээс эхэлсэн бөгөөд Орбид-Толгойт чиглэлийн шинэ замыг цэвэрлэх юм.