СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/220 дугаар захирамжаар "Шилдэг хороо", "Шилдэг хэсгийн ахлагчийн баг" болзолт уралдааныг зарласан.

Уг уралдааны хүрээнд Нийслэлийн Засаг даргын болзолт уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хамтран хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

             Ажлын хэсгийн гишүүд дүүргийн 32 хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудад уг уралдааны шалгуур үзүүлэлт болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөгөө өгч, хамтран ярилцлаа.