СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

Товч агуулга

 

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

Өвөлжилтийн бэлтэл ажлыг 100 хувь хангуулж ажиллах тал дээр бүх удирдлагууд анхаарч ажиллах.

Ирэх 14 хоногийн хугацаанд дүүргийн өвөлжилтийн бэлтэг ажлыг хангуулах комиссыг хуралдуулж  ажлаа яриалцах, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа байгууллагууд болох ХҮТ-15, 16 /Хэрэглэгчдэд үйлчлэх төв/-ийн ажилтай танилцах, бэлтгэл ажлыг газар дээр нь явж шалгаж илтгэх хуудсаар танилцуулах

Ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажийл ямар байгааг газар дээр нь шалгах

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд айл, өрх , албан байгууллагуудад өвөлжилтийн дулааллагын аян зохион байгуулж, уриалга гаргах

/ Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс/ 

 

 

 

 

 

 

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн засаг даргын тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

2

Дүүргийн нутаг дэвсгэрийн хог цэвэрлэгээний ажлын талаар анхаарах. Хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэдэг байгууллагууд болох Тээвэрлэлт үйлчилгээний төв, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГазрууд ажлаа сайн зохион байгуулах. Байгууллага бүр үйл ажиллагаа явуулдаг байрныхаа орчны нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээг тогтмол хийх, хариуцуулсан гудамж талбайг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж хэвших хэрэгтэй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолуудаар батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлж, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг сайн хийж үлгэрлэж ажиллах.

/Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/

 

 

 

 

 

 

 

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

 

 

 

 

3

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж биелэлтийг нь гаргаж танилцуулах. Байгууллагын дарга нар сахилга хариуцлагыг дээдэлж ажиллах тал дээр ажил зохион байгуулан хэрэгжүүлж ажилласан байх.

/Хууль зүйн тасаг/

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

 

 

 

 

 

4

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг сайн зохион байгуулах. Нээлтэнд оролцох удирдлагуудын хуваарь, тухай сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тухай мэдээлэл гаргах.2017-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. Сургууль , цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийн ажлуудыг 9 дүгээр сарын 15-ны дотор дуусгах.

/Нийгмийн хөгжлийн хэлтэс/

 

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

 

 

 

 

5

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан шалгалтаар Дүүргийн Мал эмнэлэгүүдэд илэрсэн зөрчлийн тухай асуудал, цаашид авах арга хэмжээний тухай саналаа Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах

/Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

 

 

 

 

6

Дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдааа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх ажлыг дуусгах

/Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

 

 

 

7

Намрын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулж ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд ээхний ээлжинд дайчлагдан ажиллах байгууллага, тэдгээрийн хүн хүчний тооцоо, машин техникийн тоо, хариуцлагатай жижүүрийн томилгоо, шаардагдах зардлын тооцоог бэлэн болгох.

/Онцгой байдлын хэлтэс/

 

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

 

 

 

 

 

8

Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөө  хэдэн хувьтай байна. Орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого оруулах тал дээр анхаарах. Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт хэдэн хувьтай байна. Орлого бүрдүүлэх тал дээр ямар ажил зохион байгуулах талаар холбогдох хэлтэс, албадууд саналаа танилцуулах.

/Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/

 

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

 

 

9

Иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдол санал хүсэлтийг шийдвэрлэх тал дээр бүх удирдлагууд, албан хаагчид анхаарч ажиллах

/ Бүх байгууллагууд/

 

 

 

 

 

10

Дүүргийн хэмжээнд  мал амьтаны хөдөлгөөн хязгаарлах төлөвлөгөө боловсруулж онцгой анхаарч ажиллах. Хяналт тавьж ажиллах холбогдох хэлтсүүдийг оролцуулах.

/Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс/

09 дүгээр сарын 06-ны өдөр биелэлтийг ТЗУХ-ийн шуурхай хариуцсан мэргэжилтэнд өгөх

  

 

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР