СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын хуульчдын холбоо, дүүргийн цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран хорихоос суллагдсан, захиргааны хяналт тогтоолгосон, хороодын зорилтод бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээгээр иргэдэд Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулж, үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөн нотариатын үйлчилгээ үзүүллээ.

 

Өдөрлөгт оролцсон зорилтот бүлгийн иргэдэд Улаан загалмайн хорооноос хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн юм.