СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд архивын баримтын нэгдсэн тооллогод хамрагдах 157 байгууллагын архивын ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг, Нийслэлийн архивын газартай хамтран явуулсан бөгөөд Нийслэлийн архивын газрын мэргэжилтэн А.Гаваа, Эрдэнэбат нар архивчдад нэгдсэн тооллогын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.