СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан Кристина Ноблийн сангийн “Нархан” хүүхдийн асрамж халамжийн төвд өсөж буй хүүхэд багачуудын дунд “Бид тамирчид-2017” тэмцээнийг 2017 оны 10-р сарын 01-ний өдөр 124-р сургуулийн спорт заалтанд зохион байгууллаа. 

Уг тэмцээн нь хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, найрсаг харилцааг бий болгох, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд зорилготой юм.   

“Бид тамирчид” спортын тэмцээн нь сагсан бөмбөг, буухиа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд Нархан төвийн “Галт бөмбөг”, “Лийдрүүд”, “No name, “Дэгдээхэй” гэсэн 4 багийн нийт 40 хүүхэд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

 

Сагсан бөмбөгийн төрөлд:

 

н.Төртогтох ахлагчтай “Лийдрүүд” баг нэгдүгээр байр эзэлж алтан медаль, н.Бадралтхишиг ахлагчтай “Галт бөмбөг” баг хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, “Дэгдээхэй” баг гуравдугаар байр, “No name” баг дөрөвдүгээр байр тус тус эзэлсэн.

 

Буухиа тэмцээнийн төрөлд:

 

н.Энх-Амгалан ахлагчтай “Дэгдээхэй” баг нэгдүгээр байр эзэлж алтан медаль, н.Бадралтхишиг ахлагчтай “Галт бөмбөг” баг хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, “Лийдрүүд” баг гуравдугаар байр, “No name” дөрөвдүгээр байр тус тус эзэллээ .

 

Багийн нэгдсэн дүнгээр н.Бадралтхишиг ахлагчтай “Галт бөмбөг” баг амжилттай оролцож Шилжин явах цом, Өргөмжлөлөөр шагнагдлаа.

 

 

“Бид тамирчид-2017” тэмцээнд оролцсон нийт хүүхэд, багачууддаа спортын өндөр амжилт хүсье.