СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс хог хаягдлын шинэчилсэн найруулгын хуультай холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэгт 70 ширхэг зурагт хуудас, 32 ширхэг хуулийн ном өгсөн.

 

Тус ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд болон хороодод Хог хаягдлын шинэчилсэн найруулгын тухай хуулийн ном, зурагт хуудсуудыг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс тараалаа.