СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн хэмжээнд гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 09 сарын 27-ний өдрийн 11:00-24:00 цагийн хооронд ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гудамж, зах, томоохон худалдааны төв, хоолны газар, кино театр, цахим тоглоомын газар, орц, хонгил зэрэг хүүхдүүд хараа хяналтгүй сэлгүүцэн явах боломжтой байршлуудад илрүүлэлт хийж ажиллалаа.

 

Ажиллах хугацаанд нийт 9 хүүхэд олдсон бөгөөд ажлын хэсэг, тухайн хүүхдүүдийг бүртгэлжүүлэн гэр бүлдээ эргэн нэгдэх боломжтой 6 хүүхдийг тус бүрийн асран хамгаалагч нартай уулзаж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, учирч болзошгүй эрсдэлийн талаар зөвлөгөө өгч хүлээлгэн өгсөн.

 

Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, дүүргийн харьяалалтай, хаяг тодорхойгүй 3 хүүхдийг Хан-Уул дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх түр хамгаалах байранд байрлуулан 2017 оны 09 сарын 28 ны өдөр дүүргүүдийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст мэдэгдэн хүлээлгэн өгч ажиллалаа.