СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

         Сонгинохайрхан дүүргийн Төвийн бүс /5, 6, 18, 19, 21, 23, 27, 29-р хороо/-ийн хороодын Нийгмийн ажилтнууд "Монфа" эмийн сантай хамтран дүүргийнхээ 25 жилийн ойн хүрээнд нэгэн сайхан ажлыг зохион байгууллаа.  

"Нархан", "Эрдэм төв", "Монголын Хүүхдийн сан"-гийн асрамж халамжийн төвд өсөж байгаа 100 гаруй хүүхдэд "Sakatonik liver" витаминыг хүлээлгэн өгсөн юм.

Ивээн тэтгэсэн "МОНФА" эмийн сангийн хамт олон, санаачилсан 6, 19 дүгээр хорооны нийгмийн ажилтан С.Алдармаа, А.Бямбаа, хамтран ажилласан төвийн бүсийн нийгмийн ажилтнууд, хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд талархал илэрхийлье.