СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн архивын газраас санаачлан “Дүүргийн архивын өнөөгийн байдал, эрх зүйн орчин” сэдэвт танилцах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Тамгын газарт зохион байгууллаа.

 Хэлэлцүүлгийг нээж  Нийслэлийн архивын газрын МУХ-ийн дарга н.Анхбаяр хэлэхдээ “СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга М.Баяраа нар дүүргийхээ архивт анхаарал хандуулж, дэмжин ажилласнаар архивын үйл ажиллагаа нь эрчимжиж, нийслэлийн хэмжээнд хошуучилж байгаа тул бид танай дүүргийг сонгож үйл ажиллагаатай нь танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна” гэж онцлон тэмдэглэв. 

Хэлэлцүүлэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, Архивын тасгийн дарга Д.Батхуяг, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, мэргэжилтэн Ш.Дариймаа, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Улсын ахлах байцаагч Ө.Батсүрэн, Нийслэлийн архивын газрын орлогч дарга Алтанцэцэг, Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга н.Анхбаяр, Ахлах мэргэжилтэн Ю.Дуламрагчаа, Улсын байцаагч Н.Оргилболд нар оролцлоо.