СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа жишиг эмнэлгийн барилгын гүйцэтгэгч компанийн Өмнөд Оросын бүс нутгийн менежер Айзольд Йорг Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатартай уулзаж ажлын явцын талаар ярилцлаа. Эрүүл мэндийн салбарын нэг чухал асуудал бол чанар стандарт. Барилгын ажил гүйцэтгэхэд тоосжилт, хөрсний судалгаа зэргийг маш сайн анхаарах хэрэгтэйг менежер Айзольд Йорг хэллээ. Мөн барилгын ажлын явцад тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх болон нэмэлт мэдээллээр хангах ажлыг дүүрэг зохион байгуулахыг хүслээ.