СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн хэмжээнд ойрын өдрүүдэд их хэмжээний цас орж хальтиргаа гулгаа ихээр үүссэн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 11 сарын 07, 08-ны өдрүүдэд нийт 75.6 тн давс цацаж авто замын хальтиргаа гулгааг арилгасан байна. 

Мөн явган хүний замын хальтиргаа гулгааг яаралтай арилгах талаар дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, орон сууцны СӨХ-оод ойр орчныхоо 50 м2 талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.