СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын аймаг, нийслэл, дүүргүүдэд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгуулах тухай 2017 оны А/51, А/69 дүгээр хамтарсан тушаалыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөнөөр Засаг даргын 2017 оны А/292 дугаар захирамжаар 14 гишүүнтэй Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо-г шинэчлэн байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгийн даргаар ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанаар хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн эрх үүрэг, оролцоог хэлэлцэж баталлаа.