СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, “New grand advice ХХК хамтран хэрэгжүүлсэн “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөр”-ийн шилдгүүд шалгарч, нийслэлийн хэмжээнд өрсөлдөхөөр болсон. 

Дүүргийн хэмжээнд нийт 11 багийн төсөл шалгарч, хөтөлбөрийн дагуу хөгжүүлэлт хийн шилдгүүдээ шалгаруулсан байна. Шат дараатай сургалт болон хөгжүүлэлтийн дараа “Студент киоск” багийн ижил нэртэй төсөл шилдгээр шалгарч, нийслэлд өрсөлдөх эрхээ авсан юм. 

Улмаар дүүрэг бүрээс шалгарсан шилдэг багуудтай нийслэлд өрсөлдөж, шилдгээр шалгарч, гарааны бизнесийн дэмжлэг болох 10 сая төгрөгийн урамшуулал авчээ.